Баян-өлгий аймгийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлж байна » Төр.мн

Баян-өлгий аймгийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлж байна

 
Тус аймгийн Цагааннуур тосгоны Талын толгой гэдэг газраас иргэн Р, Т нар шалтгаан тодорхой бус халдвараар өвчилсөн ба Т нь 2019 оны 04 дүгээр сарын 28-нд Талын толгойд нас барсан. Харин өвчтөн Р нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт эрчимт эмчилгээ хийлгэж байгаад 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 03 цагт нас барлаа.
Зооноз өвчин судлалын төвөөс авсан сорьцын урьдчилсан шинжилгээгээр эерэг үзүүлэлттэй гарсан ба тарваган тахлын сэжигтэй тохиолдол байж магадгүй бөгөөд онош баталгаажуулах зорилгоор шинжилгээ хийгдэж байна. Шинжилгээний дүн аймгийн Зооноз өвчин судлалын төвийн лабораторийн шинжилгээгээр 72 цагийн дараа гарах тул одоогийн байдлаар хараахан эцсийн дүн гараагүй байгаа бөгөөд аймгийн Онцгой комиссоос шинжилгээний эцсийн дүнг хүлээхгүйгээр хэрэв тарваган тахал өвчин болох нь батлагдах бол өвчний тархалт нэмэгдэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбайшин, Цагааннуур тосгон болон аймгийн Нэгдсэн эмнэлэгт хөл хорио тогтоосон бол 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэрээр сургууль, цэцэрлэг болон хүмүүс олноор цугларах газруудын үйл ажиллагааг түр зогсоох, аймгийг бүхэлд нь хөл хорио тогтоож, хорио цээрийн дэглэмд оруулж, Өлгий сумд болон бусад сумуудад орж, гарах хөдөлгөөнийг хязгаарлаад одоогийн байдлаар бүх чиглэлд хяналтын пост ажиллуулаад Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын албан хаагчид 24 цагаар ажиллаж байна.
Мөн өвчилсөн хүмүүсийн 1, 2 дугаар зэргийн хавьтлыг тогтоох, сэжигтэй болон 1 дүгээр зэргийн хавьталтай хүмүүсийг тусгаарлаж, шинжилгээнд хамруулах, 2 дугаар зэргийн хавьталтай хүмүүст урьдчилан сэргийлэх үзлэг хийж, эмчийн хяналтад байлгах, холбогдох газруудад халдваргүйжүүлэлт хийх ажлуудыг зохион байгуулж байгаа бөгөөд Монгол Улсын Шадар сайдын 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 08 дугаар тушаалаар батлагдсан "Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн салбар хоорондын мэдээлэл солилцох, хариу арга хэмжээ шуурхай зохион байгуулах журам”-ын дагуу Зоонозын шалтгаант халдварт өвчний тохиолдлыг Зооноз өвчин судлалын төв хариуцах үндсэн чиг үүрэгтэй тул аймгийн Зооноз өвчин судлалын төв тэргүүлэх байгууллагаар оролцож ажил зохион байгуулах, шийдвэр гаргах, чиглүүлэх ажлыг хэрэгжүүлж байгаа бол бусад байгууллагууд хамтран зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх хэлбэрүүдээр оролцож байна.
Иймд одоогийн байдлаар шинжилгээний эцсийн дүн гарч батлагдаагүй боловч урьдчилан сэргийлэх үүднээс дараах зөвлөмжүүдийг хүргүүлж байна.
1. Хорио цээрийн дэглэмийг чанд мөрдөх.
2. Дээрх хүмүүстэй харьцсан хүмүүст халуурах шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлгийн байгууллагад яаралтай хандах.
3. Ард иргэд сонор сэрэмжтэй байж, хорио цээрийн дэглэм тогтоосон чиглэлд зорчихгүй байхыг зөвлөж байна.
4. Өндөр настан болон бага насны хүүхдүүдийн хоолой залгиурыг содын уусмал болон тамедины уусмалаар зайлуулах.
5. Хүмүүс олноор цугларах газарт очихгүй, олноор цугларахгүй байх.
скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News