УИХ-ын сонгуульд ажиллах итгэмжлэгдсэн ажилтнуудад цахим сургалт хийжээ » Төр.мн

УИХ-ын сонгуульд ажиллах итгэмжлэгдсэн ажилтнуудад цахим сургалт хийжээ

 
Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд ажиллах улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтнуудад өнөөдөр цахим сургалт хийлээ. Сургалтад тус аймгийн 96 хэсэгт ажиллах 108 итгэмжлэгдсэн ажилтан хамрагдав.
Сургалтын үеэр зохион байгуулагч болон Тагнуулын газраас итгэмжлэгдсэн ажилтны чиг үүрэг, гүйцэтгэх ажил, УИХ-ын сонгуулийн тухай хууль, төрийн албан хаагчийн ёс зүй, төрийн нууцын хадгалалт, хамгаалалт, мэдээллийн сангийн аюулгүй байдлыг хангах, иргэний улсын бүртгэл ба сонгогчийн бүртгэл, нэрсийн жагсаалт үйлдэх, сонгогч шилжих журам зэрэг сэдвээр мэдээлэл өглөө.
Эх сурвалж: Баян-Өлгий

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News