Эгийн гол татуургаасаа хальж, авто замын далан сэтэрчээ » Төр.мн

Эгийн гол татуургаасаа хальж, авто замын далан сэтэрчээ

 
Олон өдөр үргэлжилсэн борооны улмаас Эгийн гол үеэрлэж татуургаасаа халиад байна. Голын усны түвшин үерийн улмаас нэмэгдсэн тул Булган аймгийн Тэшиг сумын Онцгой комиссоос сум руу зорчих иргэдийг сонор сэрэмжтэй, болгоомжтой байхыг онцгой анхааруулж байна.
Иргэд ус гатлах оролдлого хийхгүй, баталгаагүй завь салаар гол гатлахгүй байж өөрсдийн амь нас, эд хөрөнгөө эрсдлээс хамгаалахыг зөвлөсөн юм.  
Өнгөрсөн шөнө Эгийн голын гүүрний авто замын далан сэтэрч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон байна.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News