100 хүүхдийн цэцэрлэгийн шав тавилаа » Төр.мн

100 хүүхдийн цэцэрлэгийн шав тавилаа

Дархан сумын 7 дугаар багт улсын төсвийн 1.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 100 хүүхдийн ортой цэцэрлэгийн шав тавилаа. Энэхүү шав тавих үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр болон орон нутгийн удирдлагууд, 6 дугаар цэцэрлэгийн хамт олон оролцлоо.
Тус цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгч компаниар "Цагаан зуун” ХХК шалгарч өнөөдрөөс ажлаа эхлүүлж байна.
6 дугаар цэцэрлэгийн хүчин чадлыг нэмэгдүүлж шинэ өргөтгөлтэй болгосноор Энэрэл цогцолбор сургуулийн байранд үйл ажиллагаа явуулж буй тус цэцэрлэгийн салбар дөрвөн бүлэг шинэ цэцэрлэг рүү шилжин хүүхдүүд стандартад нийцсэн анги танхимд суралцах боломжтой болох аж.
Мөн цэцэрлэгт хамрагдаагүй 200 орчим харъяаллын хүүхдийг СӨБ-д хамруулах боломж нээгдэнэ.
Ирэх оны 1 сард ашиглалтад орох тус цэцэрлэгийн урсгал зардал, багшийн цалин, тохижилт зэргийг орон нутгийн төсвийн хөрөнгө болон улсын төсөвт суулгах, тодотголоор шийдэх ажээ.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News