“Торгоны зам 2019” автораллийн ээлжит гараа Дархан-Уул аймагт боллоо » Төр.мн

“Торгоны зам 2019” автораллийн ээлжит гараа Дархан-Уул аймагт боллоо

 
Торгоны зам -2019 авторалли хоёр дахь улсын нутаг дэвсгэртээ өнөөдөр орж ээлжит гараагаа Дархан-Сэлэнгийн бүс нутагт хийлээ. 1000 гаруй километр явж Монгол Улсын нутагт ирсэн тамирчид Дархан хотоор дамжин өнгөрч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт түр зогсож шатахуунаа цэнэглэх, автомашиндаа засвар үйлчилгээгээ авсан юм. Үүний дараагаар тэд мотоциклын төрлөөр эхлэн ээлжит гараагаа эхлүүллээ.  
Хоорондоо нэг минутын зайтай гарах тус төрөлд Монгол орноо төлөөлөн зургаан тамирчин оролцож байна. Үүний дотроос эмэгтэй нэг тамирчин нь оролцож байгаа үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж уухайн түрлэгээр ээлжит гарааг нь мялаасан юм. Эмэгтэй тамирчны тухайд Монгол Улсын спортын мастер Б.Бат-Ундрал байлаа. Баруун гартаа гэмтэл авсан хэдий ч тэрээр раллиг үргэлжлүүлэн эх орныхоо нутаг дэвсгэрт ээлжит гараагаа эхлүүлсэн.
Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй тус раллигийн ээлжит гарааны үйл ажиллагаанд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга гарааны ажлын хэсгийн дарга У.Бямбасүрэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх дэслэгч генерал Д.Даваа, Дархан-Уул аймаг дахь ажлын хэсгийн дарга, Засаг даргын орлогч А.Түвшинбат тэргүүтэй албаны төлөөлөл оролцлоо.
ОХУ-д гарааны явах километр богино байсан хэдий ч бартаа ихтэй байсныг тамирчид онцолж байлаа. Торгоны зам ралли Монгол Улсын нутаг дэвсгэрт 3 өдөр үргэлжлэн БНХАУ-ыг зорих аж.
10 үе шаттай зохион байгуулах раллигийн тамирчид нийт 5000 гаруй километр замыг туулж шилдгүүдээ тодруулах ажээ.
Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрсөн энэ үед Цагдаагийн газрын 143 алба хаагч гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргийг гүйцэтгэн ажиллалаа.


 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News