Дархан, Эрдэнэтийн замыг нээлээ » Төр.мн

Дархан, Эрдэнэтийн замыг нээлээ

Өчигдрөөс эхлэн ихэнх нутгаар цас орж, зарим газарт  цасан  шуурга шуурсан. Ингээд орон нутгийн зарим замд  халтиргаа гулгаа үүссэнтэй холбоотойгоор Зам тээврийн сайд М.Зоригт  зам замын байгууламжийг хаах шийдвэрийг гаргаад байсан.  

Тодруулбал, Улаанбаатар-Дархан,  Дархан-Эрдэнэт  чиглэлийн авто замыг  өчигдөр оройн 20:00 цагаас өнөөдөр буюу энэ сарын 26-ны 09:00 цаг хүртэл хааж, зам тээврийн хөдөлгөөнийг зогсоохоор болсон.  

Тэгвэл түр хаасан автозамуудыг орон нутгийн авто зам засвар арчлалтын компаниуд цэвэрлэж,  аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлсэн тул саадгүй хөдөлгөөн үргэлжлэх боломжтой болжээ. Ингэснээр өнөөдөр өглөөнөөс эхлэн орон нутгийн чиглэлийн автозамуудыг нээсэн байна.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News