Дорнодоос сонгогдсон Их хурлын гишүүн маршалын хөшөөнд хүндэтгэл үзүүлжээ » Төр.мн
АРХИВ ЗУРХАЙ ЦАГ АГААР ХАНШИЙН МЭДЭЭ МОНГОЛ БИЧИГ ШАР ШУУДАЙ ВИДЕО МЭДЭЭ
ЗАР   |   

Дорнодоос сонгогдсон Их хурлын гишүүн маршалын хөшөөнд хүндэтгэл үзүүлжээ

2014-12-6

Улс тунхагласны баяр буюу 11 сарын 26-нд МУ-ын хошой баатар, маршал Х.Чойбалсангийн хөшөөн нэгэн эрхэм хүндэтгэл үзүүлжээ. Энэ хүн бол УИХ- ын гишүүн Н.Номтойбаяр байсан гэж гишүүүний хэвлэлийн албанаас бидэнд мэдээлсэн. Тэрээр хэдий ганцаараа очсон ч нийт Дорнодчуудын өмнөөс хүндэтгэл үзүүлсэн биз ээ. 

Түүхийн хуудаснаа төрийн бодлогоор их хэлмэгдүүлэлтийг өрнүүлж түүнийг зохион байгуулах тэргүүн эгнээнд Х. Чойбалсан байсан, олон мянган энгийн ард лам хуврага, тэр дундаа буриад зон олны сэтгэлд сэв суулгасан эмгэнэлт үйл явдал болж өнгөрсөн хэдий ч энэ бол хатуу ширүүн цаг үеийн шийдвэр том гүрний дарамт дор зайлшгүй хийгдсэн үйлдэл гэдгийг цаг хугацаа гэрчилж буй билээ. 

УИХ- н гишүүн Н. Номтойбаярийн хувьд түүний нагац ах Номттайширын Лхамсүрэн 1940 оноос Мал тариалангийн сайдын алба хашиж байсан ба Маршал Чойбалсангийн залгамж хэмээн бэлтгэгдэж, түүнийг ерөнхий сайд байх үед 1-р орлогч сайдаар ажиллаж байсан улс төрийн нэрт зүтгэлтэн хүн байсан. Мөн Гишүүн Н. Номтойбаярын өвөө Тамжавын Бямбаа хэдийгээр хэлмэгдэж хэцүү цагт хохирч явсан хэдий ч хичээл зүтгэлийнхээ хүчээр МАН- н Төв хорооны Хөдөө Аж Ахуйн хэлтсийн эрхлэгч болж Маршал Чойбалсангийн даалгавараар МУ- н ХАА-н анхдугаар таван жилийн төлөвлөгөөг боловсруулж Дорнод аймгаас эхлүүлж байсан түүхтэй. Ийнхүү өвөг дээдсээрээ холбогдсон Маршалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөх нь Н. Номтойбаярын хувьд олон шалтгааны улмаас үүдэлтэй хүндэтгэл аж.

 

 

Dnews.mn


скачать dle 10.3фильмы бесплатно
Нэр:
Bold Italic Underline Strike | Align left Гол хэсэг Align right | smile оруулах URL хаягийн холбоос оруулахInsert protected URL Өнгө сонго | Add Hidden Text Insert Quote Сонгон Кирилл бичигт сонгосон текстийг хөрвүүлэх (Монголын) цагаан толгойгоор Хорлон сүйтгэгч оруулах
Хэн нь хамгийн поп улс төрч вэ?