Дашбалбар сумын нутагт 15 давхар байшинтай дүйцэхүйц агуй олджээ » Төр.мн

Дашбалбар сумын нутагт 15 давхар байшинтай дүйцэхүйц агуй олджээ

 
Оны босгон дээр Дорнод аймгийн Дашбалбар сумын Чух багийн нутаг Унамхай модот хэмээх газраас 15 давхар байшинтай дүйцэхүйц том агуй олджээ.
12-р сарын 16-ны өдөр нутгийн нэгэн малчин энэхүү агуйг олж, сумын удирдлагадаа мэдэгдсэн байна. Дашбалбар сумаас өгсөн мэдээллийн дагуу Дорнод аймгийн БСУГ, БОАЖГ, Орон нутаг судлах музей, Онцгой байдал зэрэг байгууллагаас бүрдсэн ажлын хэсэг агуйн орчимд ажиллажээ. Гаднаас нь харахад нэг метр орчим радиустай нүх харагдах боловч гүндээ цэнгэг нуур гэмээр тогтоол устай, гэрийн буурины хэмжээтэй нэлээд хэдэн том хад чулуун тогтоцтой, жонш зэрэг цахиурлаг чулуу ихтэй аж. 
Байгалийн өвөрмөц сонин зүй тогтолтой энэхүү агуйд цаашид нарийвчилсан судалгаа хийх саналаа ажлын хэсэг холбогдох байгууллагуудад уламжилсан байна. Мөн хүн, мал агуйд унах эрсдэлтэй тул хамгаалалтад аваад байгаа ажээ.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News