0-5 насны хүүхдээ харж буй эцэг эхэд 5 хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгоно » Төр.мн

0-5 насны хүүхдээ харж буй эцэг эхэд 5 хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгоно

Дорнод аймагт томуу, томуу төст өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа тул тус аймгийн Засаг дарга 0-5 насны хүүхдээ харж буй эцэг эхэд 5 хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгохоор тогтсон. Мөн зорилтот бүлгийн дархлааг дэмжих, урьдчилан сэргийлэх, тархалтыг бууруулах ажлыг эрчимжүүлэх тухай захирамжлав.
Энэ сарын 15-ны өдрийн байдлаар томуу, томуу төст өвчин амбулаторийн нийт үзлэгийн 10 хувийг эзэлж, өвчлөгсдийн 95 хувь нь 0-9 насны хүүхэд байгаа юм. Мөн амбулаториор үзүүлж буй 0-9 насны хүүхдийн 35 хувьд томуу, томуу төст өвчлөл бүртгэгдсэн байна. Цалинтай чөлөө авахыг хүсч буй эцэг эхчүүдийн хувьд төрийн албан хаагч бол Засаг даргын захирамжийг удирдлагадаа харуулан чөлөө авч болох юм. Харин хувийн хэвшлийнхэнд захирамжийн хэрэгжилтийг хангахыг тус аймгийн ЗДТГ-аас зөвлөжээ. 
Уг захирамж энэ сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News