“Говийн чоно-2019” олон улсын дадлага сургууль Дорноговь аймагт болно » Төр.мн

“Говийн чоно-2019” олон улсын дадлага сургууль Дорноговь аймагт болно

"Говийн чоно-2019” олон улсын дадлага сургууль  ирэх есдүгээр сарын 09-нөөс эхлэн 14 хоногийн хугацаанд Дорноговь аймгийн Сайншанд хотод болно.
Гамшгийн аюул, эрсдлээс хүн мал, эд хөрөнгийг урьдчилан сэргийлэх, авран хамгаалах зорилгоор жил бүр зохион байгуулдаг дээрх дадлага сургуулийг Дорноговь аймагт зохион байгуулахтай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Элчин сайдын яам,Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалын  холбогдох албаны хүмүүс дөрөвдүгээр сарын 10-нд тус аймагт ажиллалаа.Дасгал сургуулилтаар аливаа гамшиг осол тохиолдсон үед тухайн газарт ажиллах ажилтнуудын техникийн ур чадварыг дээшлүүлэх, удирдлагын багийн чадварыг сайжруулах хийгээд орон нутгийн иргэдэд зориулсан сургалтаас гадна бодит цагийн байдалд тулгуурласан практик ажлуудыг зохион байгуулах аж.
Мөн дасгал сургуулилтад оролцсон хүмүүс өөрсдийн олж авсан мэдлэг, ур чадвараа бусадтайгаа хуваалцах боломжтой аж. Талууд дасгал сургуулилттай холбоотой асуудлаар санал солилцов.   


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News