Авто машины зогсоол барихаар ажлаа эхэллээ » Төр.мн

Авто машины зогсоол барихаар ажлаа эхэллээ

Замын-Үүд сумын Орон нутгийн хөрөнгө оруулалтаар Сүлд багийн нутаг дэвсгэр ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн өмнө 1500 м2 талбай бүхий авто машины зогсоол барих ажлыг "Борхойн зам" ХХК гүйцэтгэж байна.
Авто машины зогсоол барихтай холбогдуулан "Дөл” буудлын зөвшөөрөлгүй эзэмшиж байсан 400 м2 талбайг чөлөөлсөн аж.
Ингэснээр бага ангийн сурагчид хичээл сургуульдаа явдаг тухайн орчинд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулах, эмх цэгцгүй байдал үүсдэг асуудлыг цэгцлэх, үзэсгэлэн худалдаа, спорт талбайн зориулалтаар ашиглах боломж бүрдэнэ гэж албаныхан мэдээлэв. 


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News