О.Баярсайхан:Баталгаатай тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхийг анхааруулж байна » Төр.мн

О.Баярсайхан:Баталгаатай тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхийг анхааруулж байна

Аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗ, Цагдаагийн газар, Авто тээврийн төв, Эрүүл мэндийн газар зэрэг байгууллагууд хамтран "Орон нутгийн зам хөдөлгөөний соёл-2019” нээлтийн арга хэмжээг зургадугаар сарын 14-нд зохион байгууллаа.
Энэ талаар аймгийн Авто тээврийн төвийн Авто тээврийн хяналтын улсын байцаагч О.Баярсайханаас тодруулахад "Энэ удаагийн нэгдсэн арга хэмжээгээр нийт 30 төрлийн ажил зохион байгуулахаар төлөвлөсөн.
Жолооч нарт орон нутгийн замын хөдөлгөөнд соёлтой оролцох, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө мэдээлэл өгөх, хөдөлгөөнт эргүүл болон хяналтын постуудыг ажиллуулна.
Он гарснаас хойш зам тээврийн осол хэрэг  буурсан хэдий ч зорчигч тээврийн автобус осолдож хүний амь эрсэдсэн гээд хэрэг тасрахгүй байна.
Мөн баталгаатай, гэрээтэй тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх, баталгаагүй, гэрээний бус тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхгүй байхыг ард иргэдэд хандан анхааруулж байна” гэв.
Мөн замын цагдаагийн алба хаагчид Сайншандын орчимд босоо тэнхлэгийн авто зам дагуу хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулж 24 цагаа үүрэг гүйцэтгэж байгаа аж.
Дорноговь аймгийн нутгаар улсын чанартай босоо тэнхлэгийн хатуу хучилттай замын 40 гаруй хувь буюу 408 километр зам дайран өнгөрдөг учраас хүн нас барсан гэмтсэн ослуудын 80 хувь энэ замд гарсан тухай албан ёсны судалгаа байдаг аж.



скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News