Эрэлч нохойн хамтарсан сургалт болж байна » Төр.мн

Эрэлч нохойн хамтарсан сургалт болж байна

"Эрэлч нохойн сургалт, арчилгаа” сэдэвт Монгол, Америкийн хамтарсан сургалтыг зохион байгуулж байна.
Уг сургалтыг ОБЕГ-аас АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Ази, Номхон далайн цэргийн командлалтай хамтран Дорноговь аймагт зохион байгуулж байгаа "Говийн чоно-2019” олон улсын сургалт, дадлага сургуулийн хүрээнд зохиож байгаа юм.
Хамтарсан сургалтаар ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Эрэлч нохойн алба, НОБГ-ын нийслэлийн аврах анги 105, Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газруудын нохойн хөтөч-аврагчид, Аляскийн үндэсний гвардын Хавайн "Нохой сургалтын төв”-ийн сургагч багш нартай харилцан туршлага солилцож байгаа юм.
Мөн нурангиас эрэн хайх аврах ажиллагааны дууриалган үзүүлэх дадлага сургуульд эрэлч нохдыг ашиглан эрлийн ажиллагааг зохион байгуулах дадлагыг хийнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News