Дорноговь аймагт энэ онд зургаан угалз агнах зөвшөөрөл компаниудад олгожээ » Төр.мн

Дорноговь аймагт энэ онд зургаан угалз агнах зөвшөөрөл компаниудад олгожээ

 
БОАЖ-ын сайдын 2019 оны 817 дугаар тушаалаар Дорноговь аймагт зургаан угалз агнах зөвшөөрлийг компаниудад олгосон талаар аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн С.Энхзориг өгүүлэв.
Сайдын зөвшөөрлийн дагуу Хатанбулаг суманд хоёр, Мандах, Иххэт, Өргөн, Эрдэнэ суманд тус бүр нэг угалз агнах бөгөөд дээрх газруудад мэргэжлийн компани ан агнуурын нөөцийг албан ёсоор хийж баталгаажуулжээ. 
Агнуурын зөвшөөрөл олгохдоо агнуурын бүс нутгийн менежмент хариуцагч хуулийн этгээд ирэх жилд ашиглах боломжтой нөөцийн талаарх мэдээллийг аймгийнхаа БОАЖГ-т өгсөн байх учиртай аж. Харин аймгуудын БОАЖГ-аас нэгтгэсэн саналыг БОАЖЯ  судлаад Засгийн газрын хуралдаанаар оруулдаг байна.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News