Хотын төвд гэр барьж номын сангийн үйлчилгээг хүргэж байна » Төр.мн

Хотын төвд гэр барьж номын сангийн үйлчилгээг хүргэж байна

Дундговь аймгийн Мандалговь хотын төвд нэгэн гэр барьж, үйлчилгээ үзүүлж байгаа нь иргэд, хүүхэд, залуучуудын сонирхлыг ихээхэн татаж байна. Учир нь сонгуулийн үеэр л ийнхүү гэр барьж, сурталчилгаа хийж байдаг бол харин энэ гэр иргэддээ  оюун ухаан, мэдлэг түгээх зорилготой ажээ.  
С.Буяннэмэхийн нэрэмжит төв номын сангаас "Дэлхийн номын өдөр”-өөр "Олуулаа уншья-Номтой нөхөрлөе" аяны үйл ажиллагааг эхэлж, тус аяныхаа хүрээнд номын сангийн үйлчилгээг ийнхүү иргэдэд ойртуулах ажлыг санаачилжээ.
Тус гэрээр Дэлхийн болон Монголын шилдэг үлгэр, зохиолууд, хүүхдийн ном, өдөр тутмын сонин, сэтгүүл, Дундговь аймгаас төрөн гарсан зохиолч, яруу найрагчдын намтар, уран бүтээл гээд бүх төрлийн номоор үйлчилж байгаа аж.
Энд хүүхдийн уншлага, гэрээр ном олгох, уншлагын их танхимуудын үйлчилгээ болон уншигчийн үнэмлэх, картыг нээх гээд бүх үйлчилгээг үзүүлж байгаагаас гадна Төрийн шагналт, Монгол Улсын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч Долгорын Нямаагийн 80 насны ойд зориулсан үзэсгэлэнг үзэж, хуучин ном худалдан авах боломжийг бий болгожээ.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News