Хамтран ажиллах гэрээ байгууллаа » Төр.мн

Хамтран ажиллах гэрээ байгууллаа

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мал эмнэлгийн тасаг болон тус сумын Засаг дарга Р.Мөнхтогтох  мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдтэйгээ хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Тус сумын Мал эмнэлгийн тасаг нь 2018 оны зургаадугаар сарын 01-нээс мөрдөгдөж эхэлсэн "Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд бий болгож, үйл ажиллагаагаа явуулж байгаа ажээ.
Хамтран ажиллах гэрээгээр сумын Мал эмнэлгийн тасаг нь үйлчилгээ үзүүлэгч нэгжүүддээ чиглэл өгөх, мал вакцинжуулах ажлыг удирдан зохион байгуулах, гүйцэтгэлд нь хяналт тавих, нэгжүүдийнхээ үйл ажиллагааг нэгтгэн үр дүнг тооцох үүрэг хүлээж байна.
Харин салбар нэгж байгууллагууд нь мал эмнэлгийн салбарын чиглэлээр төр засгаас гарсан хууль тогтоомж, хөтөлбөр төслийн хэрэгжилтийг хангах, сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрийн мал эмнэлгийн үйл ажиллагаатай холбоотой заалтууд болон 2019 оны мал эмнэлгийн төлөвлөгөөт арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулах үүрэгтэй юм.
Сайнцагаан сум хөдөөгийн 4 багтай. Мал эмнэлгийн "Дундговь-Ирээдүй”, "Тэвш таван эрдэнэ”, "Адуу талст”, Энх говийн марал” ХХК-д баг тус бүрт мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг ажээ. 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News