Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна » Төр.мн

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

 
Өнөөдөр оройноос эхлэн 12-ны өдөр хүртэл Дундговь аймгийн ихэнх нутгаар цаг агаар хүйтэрч, хур тунадас, цас орж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурахыг  аймгийн УЦУОШГ, ОБГ-аас онцгойлон анхааруулж байна.
Тодруулбал, 10-ны оройноос эхлэн баруун сумдын нутгаар, 10-наас 11-нд шилжих шөнө буюу 11-ний өдөр тус аймгийн ихэнх нутгаар, 11-нээс 12-нд шилжих шөнө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орж, салхи зүүн хойноос секундэд 18-20 метр хүрч хүчтэй цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгаа ажээ.
Энэ жил өнтэй сайхан өвөлжиж, налгар сайхан хавартай золгон, мал жилбэтэй орж, төллөж дуусч байгаа бөгөөд ихэнх малчид ямаагаа самнаж, эрт бороо орж, зарим нутагт мал ногоо идэж, хөдөө нутгийн хаврын ажил эмхэрч, малчид тайвширч байгаа цаг.
Гэхдээ малчид маань хэт тайвширч, хаврын тэнгэр хувирамтгай гэдгийг мартаж болохгүй юм. Тиймээс малчид болоод ард иргэддээ аймгийн УЦУШОГ болон ОБГ-аас малаа эрт хотлуулан, хашиж, шаардлага багатай бол хот, хөдөөгийн замд гарахгүй байх, бэлтгэлээ сайн базааж явахыг онцгойлон анхааруулж байна.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News