“Миний дуртай мэргэжил” аялал хийлээ » Төр.мн

“Миний дуртай мэргэжил” аялал хийлээ

Дундговь аймгийн Хүмүүнлэг сургуулийн есдүгээр ангийн сурагчид "Миний дуртай мэргэжил” автобустай аяллыг 5 дугаар сарын 20-ны өдөр зохион байгууллаа.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газраас хэрэгжүүлж буй "Ирээдүйн эзэд-2019” Мэргэжил сонголтын аяны хүрээнд өсвөр насны хүүхдүүдэд ирээдүйд эзэмших мэргэжлээ зөв сонгохтой холбоотой мэдээлэл өгөх, нарийн мэргэжлийг сурталчлан таниулах зорилгоор  энэхүү аяллыг зохион байгуулжээ.
Тус аялалд 26 сурагч оролцож, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Онцгой байдлын газар зэрэг байгууллагаар орж, ажил, мэргэжлийн онцлогтой нь танилцсан байна. 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News