Ажлын цагийг өөрчлөх шийдвэр гаргалаа » Төр.мн

Ажлын цагийг өөрчлөх шийдвэр гаргалаа

 
Дундговь аймгийн Засаг даргын А/218 тоот захирамжаар төрийн байгууллагуудын ажлын цагт өөрчлөлт оруулж, өглөө 08.00 цагт эхлэхээр боллоо. 
Энэхүү өөрчлөлт нь ирэх зургадугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжлэх ажээ.
Дулааны улирал эхлэн өдөр уртасч, сургууль, цэцэрлэгийн хүүхдийн зуны амралт эхэлж байгаатай холбогдуулан тус аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагуудын ажлын цагийг ийнхүү өөрчилж байгаа тухай тус шийдвэрт дурджээ.
Ажлын цагт өөрчлөлт орж байгаатай холбогдуулж, үдийн цайны цаг 12:30-д эхэлж, 13:30-д дуусахаар болж байна. 


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News