Шинэ цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн болжээ » Төр.мн

Шинэ цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн болжээ

 
Дундговь аймгийн Сайнцагаан суманд 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил дуусч, улсын комисс хүлээн авчээ.
Тус барилгын ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалт 895,0 сая төгрөгийн өртгөөр "Монгол дээвэр” ХХК барьж, хүлээлгэн өгснөөр ийнхүү ирэх намар ашиглалтад орж, хүүхдүүдээ хүлээн авахад бэлэн болж байгаа аж.  
Цэцэрлэгийг 2018 онд барьж эхэлсэн бөгөөд эхний жилд нийт төсвөөс 500,0 сая төгрөгийг зарцуулж, харин үлдсэн ажлыг энэ онд гүйцэтгэсэн байна.
Сайнцагаан суманд долоон цэцэрлэгт 2-5 насны 1400 гаруй хүүхдийг хүмүүжүүлж, сургуулийн өмнөх боловсрол олгож байгаа бөгөөд одоогийн байдлаар цэцэрлэгийн нэг ангид суралцах хүүхдийн тоо илүү, ачаалал их байдаг бол 2019 оны есдүгээр сараас цэцэрлэгүүдийн ачаалал багасах ажээ.   


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News