ШТС-ийн ажилтнуудыг чадавхижууллаа » Төр.мн

ШТС-ийн ажилтнуудыг чадавхижууллаа

Дундговь аймгийн ОБГ-аас аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг онц чухал объект болох шатахуун түгээх станцын ажилтнуудад чадавхижуулах сургалт зохион байгуулав. Сургалтад есөн шатахуун түгээх станцын 29 ажилтан хамрагдлаа.
Оролцогчдод гамшгийн эрсдэлийн үнэлгээний тойм судалгааг танилцуулж, онц чухал объектын галын аюулгүй байдал, гал түймрийн үед авч хэрэгжүүлэх шуурхай арга хэмжээ сэдвүүдээр мэдлэг олгож, гал унтраах анхан шатны багаж зэвсгийг ашиглах дадлага хийжээ.
Галын аюулгүй байдлыг хангахын тулд албан байгууллагууд гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл, галын дохиоллын систем, гал унтраагуур, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдээллийн самбар, аврах зам, гарцын тэмдэглэгээ, аврах зам гарцын схем зураг, аваарын гэрэл зэргийг байрлуулсан байх ёстой юм.  

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News