Цагаан суварга байгалийн үзэсгэлэнт газарт түр буудаллах цэг байгуулав » Төр.мн

Цагаан суварга байгалийн үзэсгэлэнт газарт түр буудаллах цэг байгуулав

Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт байрлах Цагаан суварга байгалийн үзэсгэлэнт газрыг хамгаалах, эмх цэгцтэй болгох, аялагчид, жуулчдад мэдээлэл өгөх зорилгоор түр буудаллах цэг байгууллаа.
Алсаас харахад суварга мэт харагдах энэхүү хосгүй үзэсгэлэнтэй газарт ирэх аялагч, жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж, өдөрт 50-150 машин 300-500 хүн зочилдог ажээ.
Тиймээс тус газарт орц гарцын хаалга, мэдээллийн самбар, хуурай аргаар ажилладаг эрэгтэй, эмэгтэй био 00-ыг байрлуулав.
Мөн Цагаан суваргын оройд байсан эмх цэгцгүй, үзэмж муутай самбаруудыг зөөж, доош буулгаж байршуулсан аж. Цаашид тус газрын байгалийн үзэмжийг алдагдахаас сэргийлэх, орой дээр нь машинаар гарахыг зогсоох, төлбөр хураамжийн цэг, сүүдрэвч, машины зогсоол байгуулах, зуны улиралд хариуцах эзэнтэй болгох ажлыг төр хувийн хэвшлийн хамтын оролцоотойгоор хийж гүйцэтгэнэ хэмээн аймгийн БОАЖГ-аас мэдээлэв. 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News