Цагдаагийн газар “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-аар шалгарчээ » Төр.мн

Цагдаагийн газар “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-аар шалгарчээ

Дундговь аймгийн Эрүүл мэндийн газраас 2018 оны "Эрүүл мэндийг дэмжигч байгууллага” шалгаруулах болзолт уралдаанаа дүгнэж Цагдаагийн газрыг 2018 оны "Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-аар шалгарууллаа. Шагналыг долдугаар сарын 31-нд гардуулсан юм.
Жил бүр зохион байгуулдаг болзолт уралдаанд тус аймгийн МСҮТ, Өндөршил сумын Соёлын төв, Цагдаагийн газар, Гурвансайхан сумын ерөнхий боловсролын 12 жилийн дунд сургууль материалаа ирүүлснээс Цагдаагийн газар болзлыг хангасан аж.  
Цагдаагийн газар нь хамт олныхоо эрүүл мэндийг хамгаалах таатай орчныг бүрдүүлснээс гадна алба хаагчдынхаа эрүүл мэндэд онцгой анхаарсан байна.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News