Чадавхжуулах сургалтад хоёр аймгийн эмч нар оролцлоо » Төр.мн

Чадавхжуулах сургалтад хоёр аймгийн эмч нар оролцлоо

 
Дундговь, Өмнөговь аймгийн эмч нарыг чадавхижуулах "Зүрх зогссон үеийн яаралтай тусламж, амилуулах суурь тусламж үзүүлэгч бэлтгэх, амь тэнссэн үеийн түргэвчилсэн үнэлгээ лавшруулсан тусламж” гурван өдрийн сургалт Мандалговь хотноо боллоо.
Тус сургалтыг Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Японы "ЖАЙКА" Олон улсын байгууллага, Монголын яаралтай тусламжийн нийгэмлэг, Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэг хамтран зохин байгуулжээ. 
Сургалтыг "Монголын яаралтай тусламжийн нийгэмлэг”-ийн тэргүүн С.Алтансүх, сургагч багш нарын хамт удирдан явуулж, Өмнөговь аймгийн яаралтай тусламжийн гурван эмч, Дундговь аймгийн нарийн мэргэжлийн есөн эмч оролцсон юм.
Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (ЖАЙКА) хамтран "Монгол Улсын анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа бөгөөд дээрх сургалт нь тус төслийн нэг хэсэг ажээ. 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News