Алба сурталчлах өдөрлөг боллоо » Төр.мн

Алба сурталчлах өдөрлөг боллоо

Дундговь аймгийн Онцгой байдлын газраас "Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газрын "Иргэдийг гамшгаас хамгаалах, сургалт, арга зүйн төв”-тэй хамтран алба сурталчлах өдөрлөг зохион байгууллаа.
Өдөрлөгийн үйл ажиллагаанд аймгийн удирдлагууд, "Иргэдийг гамшгаас хамгаалах, сургалт, арга зүйн төв”-ийн дарга Г.Хүрэлбаатар, Онцгой байдлын газрын алба хаагчид болон иргэд, сургуулийн сурагчид оролцсон байна.
Өдөрлөгийн үеэр явуулын сургалтын машиныг олон нийтэд танилцуулж, гал түймрийн болон газар хөдлөлтийн үед аюулаас хэрхэн сэргийлэх талаар сургалт зохион байгуулж, гал түймэр унтраах, нурангид болон машинд дарагдсан иргэнийг аврах үзүүлэх сургалтууд болжээ.


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News