Онцгой байдлын алба хаагчдыг орон сууц, мөнгөөр дэмжинэ » Төр.мн

Онцгой байдлын алба хаагчдыг орон сууц, мөнгөөр дэмжинэ

 
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал өнгөрсөн амралтын өдрүүдэд Дундговь, Өмнөговь аймагт ажиллалаа.
Энэ үеэр аймгуудын онцгой байдлын албадын өдөр тутмын үйл ажиллагаа, тохижилт, бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, алба хаагчидтай уулзав. Дундговь аймгийн Онцгой байдлын газар алба хаагчдын нийгмийн баталгааг хангах үүднээс 20 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар ажиллаж байгааг танилцууллаа. Орон сууц 2020 оны I улиралд ашиглалтад орох бөгөөд тус орон сууцанд орох 12 албан хаагч тус бүрт ОБЕГ нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэв.

Өмөговь аймгийн Онцгой байдлын газарт ажиллах үеэр өмнөд бүс нутагт 2019 онд нийт 401 удаагийн аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгдсэнийг мэдээллээ. Дээрх аюулт, үзэгдэл ослоос аврагчид 428 иргэний амь насыг авран хамгаалжээ.
Түүнчлэн 2019 онд тохиолдож болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, тэмцэх болон алба хаагчдын ажиллаж амьдрах орчин нөхцөлөө сайжруулахад нийт 470.2 сая төгрөгийн техник, тоног төхөөрөмж, багаж зэвсэг, эд материалаар парк шинэчлэл, засвар үйлчилгээг дотоод нөөц боломжид тулгуурлан хийлээ гэж ОБЕГ-аас мэдээллээ.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News