Автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлана » Төр.мн

Автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлана

 
Дундговь аймгийн Онцгой комисс хоёрдугаар сарын 18-нд хуралдаж, цагаан сарын баярын өдрүүдэд иргэд болон автомашины хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргалаа.
Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлж гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилэн шилжиж, сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх шийдвэр гарсантай холбогдуулан аймаг, сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 21-ний 08.00 цагаас 27-ны 08.00 цаг хүртэл хязгаарлахаар болжээ.
Мөн хот хоорондын хатуу хучилттай авто зам дагуу зорчигч тээврийн хяналт тогтоон, Хулд, Сайнцагаан сумдад хяналтын пост ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.
Montsame.mn

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News