Төрийн албаны салбар зөвлөлийн зургадугаар хурал боллоо » Төр.мн

Төрийн албаны салбар зөвлөлийн зургадугаар хурал боллоо

 
Төрийн албаны салбар зөвлөлийн хурлаар төрийн үйлчилгээний төсвийн шууд захирагчийн болон төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалын сул орон тооны сонгон шалгаруулалт зохион байгуулсан дүнгийн тухай хэлэлцэж дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд: Сайнцагаан сумын Хүмүүнлэг сургуулийн захирлаар Д.Мөнхбат, 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр Д.Энхмаа, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Суурь судалгаа газрын мониторингийн асуудал хариуцсан мэргэжилтнээр Ц.Ламзав, аймгийн ИТХ-ын ажлын албаны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ажилтнаар Ю.Ганцэцэг, Орон нутгийн өмчийн газрын Өмчийн бодлого төлөвлөлт хариуцсан мэргэжилтнээр Н.Гэрэлмаа, Хулд сумын Нийгмийн даатгалын байцаагчаар Э.Хонгорзул нарыг томилохыг дэмжсэн шийдвэрийг гаргаж, томилох эрх бүхий албан тушаалтанд Салбар зөвлөлийн тогтоолыг хүргүүлжээ.
скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News