“Хүүхэд хамгаалагч” ажиллаж байна » Төр.мн

“Хүүхэд хамгаалагч” ажиллаж байна

Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, "Хүүхэд хамгаалагч” иргэнтэй хамтран дөрвөлсөн гэрээг байгуулан, урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтнүүд өдөр тутмын үйл ажиллагаанд нь хяналт тавин, удирдан чиглүүлж, дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. 
Үүний хүрээнд хүүхэд хамгаалагч нар тус аймгийн Есөнбулаг сумын зургаан сургуулийн бүс, дөрвөн багийн нутаг дэвсгэрт хүүхдэд зөвлөн туслах, эрсдэл, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж, нийт 96 хүүхдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлжээ. Мөн эцэг эхчүүд, хүүхдүүдэд зөвлөн тусалж Есөнбулаг сумын Харзат, Баяншанд багийн Засаг дарга, "Дэлхийн Зөн” ОНХ-ийн мэргэжилтэн, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран "Эцэг эхийн үүрэг хариуцлага”, "Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга” сэдэвт хоёр удаагийн сургалтад 40 эцэг эхийг хамруулсан байна.  


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News