Баруун бүсийн буудлагын аварга шалгаруулах тэмцээнд 90 гаруй тамирчин оролцов » Төр.мн

Баруун бүсийн буудлагын аварга шалгаруулах тэмцээнд 90 гаруй тамирчин оролцов

Говь-Алтай аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдсан баруун бүсийн аварга шалгаруулах буудлагын тэмцээнд 90 гаруй тамирчид оролцлоо.
Наймдугаар сарын 12-нд болсон уг тэмцээнд Улаанбаатар хот, Ховд, Увс, Хөвсгөл, Өмнөговь, Дорноговь, Орхон аймгийн давхардсан тоогоор 90 гаруй тамирчид оролцож дөрвөн төрлөөр өрсөлдсөнөөс "Long range" буудлагын багийн төрөлд нэгдүгээр байрт Улаанбаатар хот "Tegri" баг, хоёрдугаар байрт Улаанбаатар хотын "Шүтээн баг", гуравдугаар байрт Говь-Алтай аймгийн Засагт хан баг шалгарчээ.
Харин том бууны төрөлд "F class"-ын тамирчин Б.Соронзонболд нэгдүгээр байр,  Н.Гэрэлт-Од хоёрдугаар байр, Н.Баатарцэнд гуравдугаар байрт тус тус шалгарсан бол бага калибр  22LR төрөлд нэгдүгээр байрт Ч. Бат-Эрдэнэ, хоёрдугаар байрт  Н.Амараа гуравдугаар байрт Н.Гүррагчаа нар шалгарчээ.
Буудлагын тэмцээн нь Монголд анх удаа 1200 метрт буудах тэмцээн болсноороо онцлогтой болжээ. Холын буудлагын 1200 метрт Засагт хан буудлагын холбооны тэргүүлэгч гишүүн, "Ирээдүйн-Алтай" ТББ-ын тэргүүлэгч М.Өлзийбат таван сумаас дөрөв онож дээд амжилт тогтоожээ. 


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News