Ингэ ботголсон тухай айлтгалыг ерөнхий сайдад өргөн барьлаа » Төр.мн

Ингэ ботголсон тухай айлтгалыг ерөнхий сайдад өргөн барьлаа

Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багийн Сумын сайн малчин Чойжилын Түмэннастын "Төхөм тунгалагийн хүрэн” үүлдрийн тэмээн сүргийн хүрэн ингэ 03 дугаар сарын 11-ний өдөр дөрөвдэх удаагаа ботголж эр, охин ихэр ботго төрсөн юм. Ч.Түмэннаст нь 2006 оноос хойш тасралтгүй мал маллаж 2015 онд сумын аварга малчин болсон бөгөөд одоо Баруун бор үзүүр гэдэг нутагт хаваржиж байгаа юм.
Ингэ ботголсон тухай "Айлтгал”-ыг Монгол Улсын Засгийн газрын тэргүүн,Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Ганбат өргөн барьсан байна.
Монголчууд эрт дээр үеэс ингэ ихэрлэх нь Төрийн ажил тэгшрэх, сайн цагийн эхлэл эр, охин хоёр ботго төрсөн нь мал сүрэг, тэр тусмаа тэнэгэр говийн эзэн тэмээн сүрэг өсөн үржихийн бэлгэдэл хэмээн дээдэлж ирсэн уламжлалтай. Айлтгал гардуулах үеэр аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Ганбат аймгийн хаваржилт, мал төллөлт, нийгэм, эдийн засгийн болон бусад асуудлаар мэдээлэл хийжээ.
Төр.мн
Т.Алтанзагас

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News