Газар хөдлөлтийн улмаас Тонхил сумын ЕБС-ийн хана цуурч, тааз нуржээ » Төр.мн

Газар хөдлөлтийн улмаас Тонхил сумын ЕБС-ийн хана цуурч, тааз нуржээ

Газар хөдлөлтийн улмаас Говь-Алтай аймгийн Тонхил сумын ЗДТГ, Ерөнхий боловсролын сургуулийн хана цуурч, тааз нуржээ.
Он гарсаар Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Жаргалан, Тонхил, Бигэр суманд газар хөдлөлт бүртгэгдээд байна. Эрдэнэ, Жаргалан, Бигэр суманд газар хөдлөлтийн улмаас ямар нэгэн хохирол учраагүй тухай тус аймгийн Онцгой байдлын газраас мэдэгдсэн. Харин Тонхил суманд гуравдугаар сарын 20-ны өдрөөс хойш давтан хөдлөлтүүд болсонтой холбоотойгоор ЗДТГ-ын туслах хана цуурсан, ЕБС-ийн хана цуурч, тааз нурж хичээл, сургалтын үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тухай сургуулийн захиргаанаас мэдэгдээд байна. 
Харин өнгөрсөн шөнө буюу гуравдугаар сарын 27-нд тус аймгийн Тонхил, Бигэр суманд дахин газар хөдлөлт бүртгэгдлээ. Тодруулбал, Бигэр сумын Мянгаа багийн "Ногоон шанд” хэмээх газар 03:25 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Одоогоор иргэдээс мэдэгдэх хуудас бөглүүлж байна, ямар нэгэн хохирол учраагүй тухай тус сумын ЗДТГ-аас мэдээлэв. Үүнээс гадна Тонхил сумын Бүс-Уул багийн нутагт 04:46 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Сумын иргэд чичирхийлэл мэдэрсэн тухайгаа илэрхийлээд байгаа бөгөөд ЕБС-ийн хана, тааз нэмж нуран сургалтын үйл ажиллагаа явуулах боломжгүйд хүрсэн тухай тус сургуулийн захиргаанаас дахин мэдэгдлээ.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News