Говь-Aлтай аймгийн архивын тасгаас архивын лавлагааг иргэдийн захиалгын дагуу сумын нийгмийн даатгалын байцаагчаар дамжуулан олгож байна » Төр.мн

Говь-Aлтай аймгийн архивын тасгаас архивын лавлагааг иргэдийн захиалгын дагуу сумын нийгмийн даатгалын байцаагчаар дамжуулан олгож байна

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хууль 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд уг хуулийн зохицуулалтаар тус аймгийн 18 сумын 2522 иргэн хамрагдахаар тооцоо судалгаа гарсан байна.
  Дээрх хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн Засаг даргын 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн А/75 дугаар захирамжаар 3 сарын аян зохион байгуулан хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
  Аяны хүрээнд иргэдийн ажилласан жилийн болон мал тооллогын бүртгэлийн лавлагааг, иргэдийг сумаас ирүүлэхгүйгээр Нийгмийн даатгалын хэлтсээр дамжуулан захиалгаар олгож байгаа бөгөөд Архивын тасгаас 902 иргэнд архивын лавлагаа, 209 иргэнд тушаалын хуулбар, 22640 хуудас баримтын хуулбар, Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб нь цэргийн алба хаасан тухай архивын лавлагааг Батлан хамгаалахын төв архив, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивд уламжлан 87 иргэнд олгоод байна.
  Мөн Говь-Алтай аймагт ажиллаж байсан, одоо бусад аймаг, хотод амьдарч байгаа иргэдийн ажилласан хугацааны холбогдох архивын лавлагаа мэдээллийг 70481111 утсаар захиалгыг хүлээн авч, олгохоор шийдвэрлэжээ.

 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News