Ашиглахгүй байгаа 120 тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасчээ. » Төр.мн

Ашиглахгүй байгаа 120 тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасчээ.

 
Тээврийн цагдаагийн албанаас зохион байгуулж байгаа "Улсын дугаар-2019” нэгдсэн арга хэмжээтэй холбогдуулан Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсээс  аймгийн хэмжээнд ашиглахгүй байгаа 120 тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасчээ.
Энэ нь өнгөрсөн 10 дугаар сарын тоон мэдээлэл бөгөөд албаныхны тооцоолж буйгаар хасагдах тээврийн хэрэгсэл аймгийн хэмжээнд 140 байгаа аж.
Мөн Баянтал сумын нутаг дэвсгэрт явуулын постны орчим хурд хэмжигч багаж тогтмол ажиллуулж байна. Замын хөдөлгөөнд оролцохдоо Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 31 дэх заалтыг зөрчиж тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас 10-50 хүртэл хувиар хэтрүүлсэн 1209 жолоочийг 60 сая 450 мянган төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News