Зарим малчдыг бусад аймгийн нутагт оторлуулах санал гаргажээ » Төр.мн

Зарим малчдыг бусад аймгийн нутагт оторлуулах санал гаргажээ

 
Говьсүмбэр аймаг Өвс,тэжээлийн аюулгүйн нөөцөдөө 80 тонн өнжсөн өвс, 26 тонн тэжээл, Сүмбэр суманд 73 тонн өвс, Баянтал суманд 20 тонн өвс, 3.5 тонн тэжээл, Шивээговь суманд 14 тонн өвс, сумдын аюулгүйн нөөцөд нийт 107 тонн өвс, 3.5 тонн тэжээл нөөцөлсөн байдалтай байна.
Энэ оны 10 дугаар сарын 17-ны байдлаар хадлангийн гурван салаа, гурван иргэн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн зарим суманд хадланд гарч 640 тонн өвс бэлтгэснээс 77 тонн өвсийг малчдад борлуулж, 563 тонныг нөөцөлжээ.
Цас орж, хүйтэрч өвөлжилт хүндрээгүй ч цаг агаарын цаашдын төлөв байдал, бэлчээрийн хомсдол, учирч болох эрсдлийг харгалзан зарим сумын малчдыг зэргэлдээх аймгийн нутагт өвөлжүүлэхээр тохирсон аж.
Үүнд 43 малчин өрхийн 52607 малыг Дорнод, Хэнтий, Дорноговь, Дундговь, Төв аймагт оторлуулах аж. Говьсүмбэр аймаг 450 орчим мянган толгой малтай. 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News