Чингис хааны өв соёлын хүрээлэн байгуулна » Төр.мн

Чингис хааны өв соёлын хүрээлэн байгуулна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Чингис хааны өв соёлын хүрээлэн байгуулах тогтоол баталжээ.
Хэнтий аймгийн Дадал сум буюу Их эзэн Чингис хааны мэндэлсэн нутагт Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хөшөө, дурсгалын цогцолбор байгуулж буй юм. Уг цогцолборыг түшиглэн Чингис хааны өв соёлын хүрээлэнг байгуулах бөгөөд энэ нь эх түүхээ олон улсад сурталчлан таниулах, аялал жуучлалыг хөгжүүлэх томоохон боломж гэдгийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэв.
Мөн Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд Үндэсний урлагийн их театр байгуулах,  Байгалийн түүхийн музейг шинээр байгуулах ажлын баг байгуулах захирамж гаргажээ.
Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, "Үндэсний хэмжээний томоохон музей, театр байгуулах талаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан байдаг. Энэхүү мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх, урлаг, соёлоо хөгжүүлэх үүднээс дээрх захирамжийг гаргаж буй юм. Ажлын баг театр барих газар, зураг төсөл, хөрөнгө оруулалтын хэмжээг судлан, ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд танилцуулах юм” гэв. 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News