"1000 төгрөгөөр аз жаргал түгээе" сан 600 гаруй гишүүнтэй болжээ » Төр.мн

"1000 төгрөгөөр аз жаргал түгээе" сан 600 гаруй гишүүнтэй болжээ

 
Нийгэмд эерэг, бодит хувь нэмрээ оруулах хүсэлтэй залуучуудын санаачилгаар "1000 төгрөгөөр аз жаргал түгээе" сан байгуулж 600 гаруй гишүүнийг эгнээндээ нэгтгээд байна.
Тус сангийн зорилго нь нэг удаа хандив өрнүүлэх бус сар бүр тогтмол үйл ажиллагаа явуулж, нийгэмд эерэг хандлага, гэрэл гэгээ түгээх, залуучуудын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм.
Тус сан гишүүдийнхээ 1000 төгрөгийн дэмжлэгтэйгээр нийгэмд гэрэл гэгээ түгээх эхний ажлаа Насан туршийн боловсролын  төвөөс  эхэлж,  тус  төвийн доторх тохижилт,  шаардлагатай  зарим тоног  төхөөрөмжийг авч хүлээлгэн өгөв.  Ховд аймгийн Насан туршийн боловсролын төв нь иргэдийг боловсролын үйлчилгээнд тэгш хамруулах, дүйцсэн хөтөлбөрийн сургалтыг хөгжүүлэх, богино хугацаанд суралцагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор 2013 онд байгуулсан бөгөөд одоогоор  бага 2, суурь 1 бүлэгтэй.  Нийт  113 хүүхдээс 45 нь танхимаар, 68 нь алсын зайгаар суралцаж байна. Суралцагчдын дийлэнх хувь нь хөгжлийн бэрхшээлтэй, эмзэг бүлгийн хүүхдүүд байдаг. Тэдгээр хүүхдүүдийн сурах орчинд ийнхүү дэмжлэг үзүүллээ.  
Цаашид сангийн үйл ажиллагааг улам өргөжүүлж, салбар бүрт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллах бөгөөд нийгэмд эерэг, бодит хувь нэмрээ оруулах хүсэлтэй хүн бүрийг "1000 төгрөгөөр аз жаргал түгээе сан”-д нэгдэхийг уриалав.
Тус санд нэгдсэнээр Хаан банкны 5863255860 тоот дансанд 1000 төгрөг хандивлаж, нийгэм, олон нийтэд тустай ажлуудыг  хамтран хийх боломжтой юм.  

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News