Ховд аймгийн баяр наадам цэргийн хүрээний жагсаалаар эхлэв » Төр.мн

Ховд аймгийн баяр наадам цэргийн хүрээний жагсаалаар эхлэв

 
Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Ховд аймгийн баяр наадам өргөн дэлгэр үргэлжилж байна. 
Наадмын эхэнд Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн хүрээний жагсаал болж, төрийн далбааг өргөн мандууллаа.
Баяр наадмыг аймгийн Засаг дарга Б.Дүгэржав нээж, нутгийн зон олондоо мэндчилгээ дэвшүүлэн, аймаг, орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө хичээн зүтгэж буй хүн бүхэнд талархал илэрхийлэхийн зэрэгцээ хотол олноороо өргөн дэлгэр сайхан наадахын ерөөл өргөлөө.  
Энэ үеэр Ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид, ГБХЗХГ-ын Морин хуур, бүжгийн дугуйлангийн авьяаслаг сурагчид олон угсаатны түүх, соёл, өв уламжлал, бахархлыг илтгэсэн урлагийн тоглолтоор наадамчин олны мэлмий, сонорыг мялаав. 


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News