32 цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмжийг шинэчилнэ » Төр.мн

32 цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмжийг шинэчилнэ

Туркийн Олон Улсын хамтын ажиллагаа, хөгжлийн удирдах газар буюу ТИКА олон улсын байгууллагаас Ховд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн 32 цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмжийг шинэчлэхээр болжээ.
Мөн БСШУСЯ-наас Жаргалант сумын Наран баг болон Мянгад суманд барьж буй шинэ цэцэрлэгт тавилга, тоног төхөөрөмж нийлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Өнөөдөр аймгийн Засаг даргын зөвлөл хуралдаж, дээрх цэцэрлэгийн тавилга, тоног төхөөрөмжийг Улаанбаатар хотоос Ховд аймаг руу тээвэрлэх зардлын асуудлыг хэлэлцэн, орон нутгийн санхүүгийн боломжит эх үүсвэрээр шийдвэрлэхээр боллоо. 
Сүүлийн жилүүдэд цэцэрлэгүүдийн гал тогооны тоног төхөөрөмж элэгдэн хуучирч, бага насны хүүхдийг эрүүл, чанартай хоол хүнсээр хангахын тулд  шинэчлэл хийх шаардлагатай болсон. Тиймээс ТИКА олон улсын байгууллагын төлөөлөгчид өнгөрсөн гуравдугаар сард Ховд аймагт ажиллах үеэр аймгийн удирдлагууд боловсролын салбарт хамтран ажиллаж, цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмж шинэчлэх ажилд дэмжлэг үзүүлэх тухай санал уламжилсан аж.  

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News