Тарвагыг зөвшөөрөлгүй агнасан 19 зөрчил илэрчээ » Төр.мн

Тарвагыг зөвшөөрөлгүй агнасан 19 зөрчил илэрчээ

 
Манхан сум дахь постын урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар тарвагыг нууцаар тээвэрлэсэн, орон нутагт зөвшөөрөлгүй агнасан 19 зөрчил илэрчээ.
Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд  Ховд аймгийн ОБГ-ын Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлэг наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд хяналт шалгалтын постод эргүүлээр ажиллаж байна.
Одоогийн байдлаар Манхан сум дахь хяналт шалгалтын постоор дамжуулан иргэдийн хууль бусаар агнасан, нууцаар тээвэрлэж явсан 19 тарвагыг илрүүлж, зөрчлийг холбодох мэргэжлийн байгууллагад хүлээлгэн өгч, Зөрчлийн тухай  хуулийн дагуу шийдвэрлэжээ.
Сүүлийн үед иргэд хууль бусаар агнасан тарвага их хэмжээгээр илэрч байгаа тул урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг Ховд аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.
Сүүлийн жилүүдэд тарваганы тархац нутаг эрчимтэй хумигдаж, тоо толгой цөөрч байгаа. Тиймээс тарвагыг хамгаалах, зохих зөвшөөрөлгүй агнах, барихыг хориглох, улмаар иргэдийг тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, ОБГ, сумдын ЗДТГ-аас ажлын хэсэг байгуулж, тарваганы байршил бүхий нутагт  хууль бусаар ан, амьтан агнаж байгаа эсэхэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, эрсдэлтэй 10 гаруй цэгт  пост, эргүүл гарган ажиллаж байна. 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News