Алга болсон хүүг эсэн мэнд олжээ » Төр.мн

Алга болсон хүүг эсэн мэнд олжээ

 
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн Хатгал тосгоны 2 дугаар хороонд энэ сарын 14-ний өдрийн 17 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй байсан иргэн О-гийн 13 настай А хүүг өнөөдөр эсэн мэнд олжээ.
Хүү таньдаг айлындаа очсон байжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн 12 алба хаагч, Хатгал тосгоны захирагчийн ажлын албаны 6 албан хаагч, ар гэрийхэн эрлийн ажиллагаанд оролцжээ. Эцэг эхчүүдийг хүүхэд багачууддаа тавих хараа хяналтаа сайжруулах ялангуяа цасан шуургатай байгаа энэ үед бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News