Ослын тохиолдол өнгөрсөн оноос 0,5 хувиар буурчээ » Төр.мн

Ослын тохиолдол өнгөрсөн оноос 0,5 хувиар буурчээ

 
Хөвсгөл аймагт өнгөрсөн онд нийт 130 удаагийн гамшиг осол 20 сумын нутаг дэвсгэрт бүртгэгдсэн нь 2018 оны мөн үетэй харьцуулахад 0,5 хувиар буурсан үзүүлэлттэй байна гэдгийг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Ойн хээрийн түймэр 9 бүртгэгдэж 269,5 га талбай өртөж, байгаль экологид 1 тэрбум 197,5 сая төгрөгийн хохирол учирчээ. Мал амьтны гоц халдварт өвчин 2 буюу Африкийн гахайн мялзан өвчин хоёр удаа бүртгэгдэж 51 гахайг холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж устгалд оруулсан байна. Усны гаралтай осол 12, үерийн осол 3, газар хөдлөлт 5, объектын гал түймэр 85 удаа бүртгэгджээ.
Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид гамшиг ослын голомтоос 25 иргэний амь насыг авран хамгаалсан бол 13 иргэн харамсалтайгаар амь насаа алджээ. Ослын улмаас нийт 20,3 тэрбум төгрөгийн хохирол учирсан бөгөөд гамшиг ослын газарт Аймгийн Онцгой байдлын 743 иргэн, албан хаагчид, 223 техник хэрэгсэлтэйгээр 8,3 сая төгрөгийн зардал гарган ажилласан байна. 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News