Цаан сүргийн тоо 240 толгойгоор нэмэгджээ » Төр.мн

Цаан сүргийн тоо 240 толгойгоор нэмэгджээ

Хөвсгөл аймгийн зургаа дахь хошуу мал цаан сүргийн тоо толгой өмнөх оноос 240-өөр нэмэгдэж 2636 цаа тоолуулсан байна.
Энэ жил Үндэсний Статистикийн хорооны Захиргаа хүний нөөцийн хэлтсийн дарга  Ш.Оюунгэрэл, Захиргаа хүний нөөцийн референт Ц.Осор нар хяналтын тооллогоор Хөвсгөл аймагт ажилласан байна. Энэ үеэр Цагааннуур сумын Зүүн тайгад тус аймгийн 6 дахь хошуу мал болсон цааг хэрхэн тоолсонд хяналт тавьж нэг бүрчлэн тоолсон байна. Сүүлийн жилүүдэд цаан сүргийн тоо жил дараалан өсч байгаа гэнэ. Тодруулбал 2015 онд 1855, 2016 онд 2040, 2017 онд 2229, 2018 онд 2396 цаа тус тус тоолуулжээ.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News