"Хөх сувдын орон" мөсөн хотхон урлах уралдаан зарлав » Төр.мн

"Хөх сувдын орон" мөсөн хотхон урлах уралдаан зарлав

 
Хөвсгөл аймагт жил бүр болдог мөсний баярыг зохион байгуулах комиссоос "Хөх сувдын орон" мөсөн хотхоныг урлах уралдааныг нээлттэй зарлав.
Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг мөсний баяр ирэх гуравдугаар сарын 2-3-нд Хатгал тосгоны Хүй толгойд болно. Энэ жил мөсөн хотхоны талбайг томруулж иргэдийн үзэх, харах, зураг авахуулах мөсөн урланг нэмж, насны ангилалтай гурван төрлийн мөсөн гулгуур хийхээр төлөвлөжээ. Хотхон урлах уралдааныг 2 дугаар сард багтаан шалгаруулах аж. 
Өнөөдрийн байдлаар баяр болох газрын мөсний зузаан 90 см, Хүслийн хад орчимд 53 см байгааг мөсний баярыг Зохион байгуулах комиссоос мэдээлж байна. Энэ жил мөсний баярт ирсэн иргэд, зочид, жуулчдын автомашинуудыг хуурай газарт байрлуулж Хүслийн хад руу очих иргэдийг тусгай тэмдэглэгээ бүхий маршрутаар зорчуулах, иргэдийн аюулгүй байдлыг хангахад онцгой анхааран ажиллахаар болжээ. 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News