Архи, согтууруулах ундаа худалдаж буй эсэхэд хяналт тавьж байна » Төр.мн

Архи, согтууруулах ундаа худалдаж буй эсэхэд хяналт тавьж байна

Хөвсгөл аймгийн Онцгой комиссын хуралдаанаар аймгийн хэмжээнд оройн 18 цагаас хойш архи согтууруулах ундаа худалдаалахыг хориглож, дэлгүүр оройн 22 цагт хаах шийдвэр гарсан.
Энэхүү шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор Мөрөн сумын багийн Засаг дарга нар оройн 18 цагаас эхлэн орой бүр тогтмол шалгалт хийж байна.
Энэ үеэр амны хаалт зүүгээгүй иргэдэд шинэ төрлийн коронавирүсний халдвараас сэргийлэхийн тулд амны хаалт заавал зүүх шаардлагатайг анхааруулжээ. Тус аймагт улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчлэн шилжүүлсэнтэй холбогдуулан баар, ресторан, караокег хаасан бөгөөд Мөрөн сумын хэмжээнд архи, согтууруулах ундаатай холбоотой хэрэг зөрчил багассан байна.
Montsame.mn
скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News