Хүнс хөдөө аж ахуйн газрын хамт олон малчдад нэг өдрийн цалингаа хандивлав » Төр.мн

Хүнс хөдөө аж ахуйн газрын хамт олон малчдад нэг өдрийн цалингаа хандивлав

 Хөвсгөл аймгийн Жаргалант, Галт, Шинэ-Идэр, Цэцэрлэг сумын нутагт цас их орж, зарим суманд мал 100 хувь тэжээлд орсон цагаан зудтай байгаа юм. Энэ хүнд үед малчдадаа дэм тус болж эрсдэлийг даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын хамт олон нэг өдрийн цалингаа хандивлаж аймгийн Онцгой комиссын дарга Л.Ганболдод гардуулан өглөө.
Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Г.Баттулга "Энэхүү сайн дурын хандив, тусламжийн үйл ажиллагаа нь төрийн албан хаагчдын малчин иргэнээ дээдэлж, ядарсан үед нь тусалж байгаа чин сэтгэлийн тусламж юм. Цаашид олон иргэн, байгууллагыг хандивын аянд нэгдэх”-ийг уриалж байлаа. Мөн  малын хамгийн их хорогдолтой байгаа Жаргалант сумаас өрнүүлж буй хандивын аянд тус байгууллагын албан хаагчид сайн дураараа нэгдэн 200000 төгрөгийн хандив өгчээ.
Б. Гантуяа 
Montsame.mn

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News