Эрдэнэт хотын 40 жилийн ойн баяр наадам болно » Төр.мн

Эрдэнэт хотын 40 жилийн ойн баяр наадам болно

 
Эрдэнэт хот  40 жилийн ойн баяр наадам энэ сарын 29, 30, 31-ний өдрүүдэд болно. Тус хотын энэ жилийн баяр наадмын нээлт, соёл урлагийн арга хэмжээний ерөнхий найруулагчаар Уурхайчин соёлын ордны найруулагч Д.Отгонбаатар ажиллаж байгаа бөгөөд наадмын соёл урлагийн арга хэмжээний онцлог нь Монгол төрийн алтан соёмбын билгэдлийг сурталчлан таниулахад оршиж байгаа гэнэ. Түүнчлэн баяр наадмын соёл урлагийн арга хэмжээнд нийт 1000 гаруй уран бүтээлчид оролцож байгаа ба Орхон аймгийн уран бүтээлчид, уран сайханчид нийлсэн 400 бие биелэгчид наадмын нээлтэнд оролцохоор болжээ.

Эрдэнэт хотын хувьд залуу хот учир олон үндэстэн, ястнуудын өлгий нутаг гэдгээрээ онцлог учраас үндэстэн, ястан бүрийн урлаг соёлын онцлогийг харуулсан олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион явуулахаар төлөвлөж байгаа юм байна. 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News