“Алтан бамбай” тэмцээнд залуу ажилчдаа түлхүү хамруулна » Төр.мн

“Алтан бамбай” тэмцээнд залуу ажилчдаа түлхүү хамруулна

 
Болзошгүй аваар ослын үед аврах, эрэн хайх ажиллагааг гардан хэрэгжүүлэх бэлэн байдлыг шалгах уламжлалт "Алтан бамбай" тэмцээн энэ сарын 19, 20-ны өдрүүдэд болно.
Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭА-н хэлтэс, Залуучуудын холбоо, Эрдэнэт сувиллын цогцолбор, Аврах, гал унтраах 58-р анги хамтран зохион байгуулдаг уг тэмцээнд өмнө нь катодын зэсийн үйлдвэр болох "Ачит Ихт”, "Эрдмин” компаниуд оролцдог байсан бол энэ удаа Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжийн ажилчид баг болон өрсөлдөх юм.
Баг нь хоёр эмэгтэй, дөрвөн эрэгтэй ажилтнаас бүрдэх бөгөөд залуу ажилчдаа түлхүү хамруулахыг удирдамжид тусгажээ. Хоёр жил тутамд зохиодог тус тэмцээнээс уулын аврах ажиллагаа хасагдаж, ажилчид зам тээврийн осол, барилга, газар доорх байгууламж, нурангийн аврах ажиллагаа төрлөөр мэдлэг, ур чадвар, авхаалж самбаагаа сорих юм. 


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News