Энэ онд Орхон аймагт 49 байршилд амралт чөлөөт цагийн талбай байгуулна » Төр.мн

Энэ онд Орхон аймагт 49 байршилд амралт чөлөөт цагийн талбай байгуулна

Энэ онд Орхон аймагт улсын болон орон нутгийн төсвийн 6.1 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 49 байршилд амралт чөлөөт цаг, сургууль, цэцэрлэгийн гадна спортын талбай барьж байна. Тухайлбал, орон нутгийн хөрөнгөөр 36 ажилд 3.8 тэрбум, улсын төсвийн нэг ажилд хоёр тэрбум, Баян-Өндөр сумын хөрөнгө оруулалтын 281.4 сая төгрөгөөр 12 ажил гүйцэтгэж байна. Дээрх ажлын ихэнх нь гэр хорооллын алслагдсан багт хийж байна.
Тоглоомын талбайн тохижилт нь багийн байршил, хүн амын нягтралаасаа шалтгаалж өөр байгаа ч бүх насныхан амрах боломжийг бүрдүүлснээрээ онцлог ажээ. Ялангуяа нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, дэмжих, иргэдийг спортоор хичээллэхэд тохиромжтой байх нөхцөлийг бүрдүүлсэн байна. Шинээр байгуулж байгаа талбайн засвар үйлчилгээг Хот тохижуулах газар болон Багийн ажлын албад хариуцна. Тохижилтын ажлыг гүйцэтгэж буй компаниуд гурван жилийн баталгаа өгч байгаа ч иргэдийн буруутай үйлдлээс болж эвдрэх нь элбэг байгаа тул дээрх зохицуулалтыг хийжээ. 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News