Орхон аймагт гэр хорооллын таван багт инженерийн шугам сүлжээ тавина » Төр.мн

Орхон аймагт гэр хорооллын таван багт инженерийн шугам сүлжээ тавина

Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй "Хашаандаа хаус” дэд хөтөлбөрийн хүрээнд Цагаанчулуут, Наран багт инженерийн шугам сүлжээ тавьж байна.
Барилгын ажлыг "Химон Констракшн” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд судалгаа, шинжилгээ болон иргэдэд мэдээлэл өгөх хэлэлцүүлэг, уулзалтаа баг бүрт хийж байгаа аж.
Инженерийн шугам сүлжээг өрх бүр гэртээ татуулах зардал нь өндөр байгаа тул Төрийн банкнаас тус үйл ажиллагаанд зориулсан зээлд хамрагдах боломжтой юм. Энэ нь 15 хүртэлх сая төгрөгийн зээл бөгөөд "Эрдэнэт Ус” ДТС компаниас техникийн нөхцөлөө авсан тохиолдолд олгох ажээ. Өнөөдрийн байдлаар 36 иргэнд техникийн нөхцөлийн зөвшөөрөл өгч, 42 иргэнд олгох боломжгүй, харин холболт хийсэн 32 өрх байна. Өнгөрсөн онд л гэхэд, гэр хорооллын 10 айл инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдсоноос дөрөв нь Наран, зургаа нь Цагаанчулуут багт байна.
Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр Баян-Өндөр сумын Цагаанчулуут, Наран, Булаг, Дэнж, Баянцагаан багийн ПДУ-ын хэсгийн 338 өрх, 21 аж ахуйн нэгж инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжтой гэж гарчээ. 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News